Бидний тухай

Tasty2Go нь хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үүсдэг илүүдэл хүнс, хаягдлыг бууруулах зорилготой, байгальд ээлтэй хэрэглээг дэмжсэн ухаалаг, шинэлэг платформ юм. Хэрэглэгчдэд хэмнэлттэй, хариуцлагатай сонголт хийх боломжийг олгож, бизнесүүдэд алдагдлаа багасгах, тогтвортой хөгжлийг дэмжих бодит шийдлийг санал болгодог.
Алсын хараа
Хүн бүрийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг ухаалгаар хөнгөвчилж, хэрэглэгчид болон харилцагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн тогтвортой, тэргүүлэх шийдлийг тасралтгүй хөгжүүлэх.
Эрхэм зорилго
Тогтвортой, шинэлэг, найдвартай шийдлийг байнгын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад хүргэх.
Бидний үнэт зүйл
Үр ашигт ажиллагаа
Бид харилцагч байгууллагуудын алдагдлыг бууруулан, орлогоо нэмэгдүүлэх шийдлийг санал болгох замаар хэрэглэгчдэд хамгийн боломжит үнээр худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
Экосистемийн дэмжлэг
Бид өөрсдийн платформын шийдэл болон хамтран ажиллагчдынхаа тусламжтайгаар шууд болон шууд бус байдлаар байгаль орчинд зэрэг нөлөөг үзүүлж, мөн тогтвортой эко бизнесийн хөгжлийг дэмжинэ.
Итгэлцэл
Бид мэдээлэл, үйлчилгээ, хамтын ажиллагааны бүх түвшинд үнэнч, найдвартай байхыг эрхэмлэнэ.
Хялбар хэрэглээ
Платформын бүх үйл явцыг хэрэглэгч ба мерчантын хувьд аль болох энгийн, ойлгомжтой, шуурхай болгоно.
Хүртээмж — Хаанаас ч, хэзээ ч
Бид үйлчилгээгээ хүссэн газраас, хүссэн үед нь ашиглах боломжтой байдлаар хөгжүүлнэ.
Ёс зүй ба шударга зарчим
Бид үйл ажиллагаандаа шударга, ёс зүйтэй байж, мерчант ба хэрэглэгчийн итгэлийг хамгаална.